<?xml version="1.0" encoding="utf-8"?>
<?xml-stylesheet type="text/xsl" href="../../css/rss2full.xsl"?>
<rss version="2.0"  xmlns:atom="http://www.w3.org/2005/Atom" xmlns:openSearch="http://a9.com/-/spec/opensearchrss/1.0/" xmlns:georss="http://www.georss.org/georss" xmlns:thr="http://purl.org/syndication/thread/1.0">
<channel>
<title>Ер бусын гайхамшиг</title>
<link>https://emujin45.blogmn.net/</link>

<atom:link href="https://emujin45.blogmn.net/feeds/posts/" rel="self" type="application/rss+xml" />
<description>rnАймшгийн гэнэтийн харанхуйллын тухай яриа баримт олон байдаг ажээ. Гэхдээ энэ нь өдөр шөнө ээлжилдгийн харанхуй бус учир нь vл мэдэгдэх гэнэтийн харанхуйлал юм.rnrn1957 оны долдугаар сард Францын нэгэн сонинд Правонслийн Арля хотын 54 настай Мирен Жене хэмээх эмэгтэйд тохиолдсон зvйлийн тухай нийтэлжээ. Тэр эмэгтэй туршлагатай мэргэшсэн сувилагч тул баян чинээлэг айлууд хvvхдээ асруулахаар байнга урьдаг байж. Тэрбээр ч төлөв сайхан зан авиртай олны итгэлийг даасан хvн ажээ. Зуны нэг өдөр тvvнд ер бусын vйл явдал тохиолдсон бөгөөд тэрбээр энэ тухайгаа ярихад хvн бvхэн гайхаж байжээ. 1957 оны долдугаар сарын 16-нд vд дундын vед шинээр мэндэлсэн хvvхдээ харуулахаар урьсан Котильоныд Жене очжээ. Хvvхдийг тэргэнцэртэй хөтөлж хотын цэцэрлэгт хvрээлэнд зугаалахаар явсан байна. Нарлаг сайхан өдөр тул хvмvvс халуун өдрvvдэд гол төлөв цэцэрлэгт хvрээлэнд цуглардат боловч энэ өдөр бараг хvнгvй байсан бөгөөд тvvнийг харахад бяцхан хvv Котильон тэргэнцэртээ тайван нойрсож байжээ. Гэнэт гэгээ тасарч тvнэр харанхуй нөмөрчээ.rnrnГэхдээ энэ нарны нөлөө биш ба асрагч эмэгтэйн нуд харанхуйлаагvй, аливаа нэг өвчний шинж биш. Vvнээс гадна тvvний ухаан саруул, биеийн байдал хэвийн байсан аж. Тэр элдвийг бодон гайхаж байтал унтаж байсан хvvхэд сэрж чанга уйлсан байна. Тиймээс тэрбээр харанхуйд тэмтрэн байж хvvхдийг биедээ нааж тайвшруулахыг бодон энхрийлсээр байжээ. Хамгийн аймшигтай нь хав харанхуй бvvдийх ч гэрэлгvй энэ vед гудамжны чимээ, мод цэцгийн vнэр, шувуудын дуу чимээ бvгд алга болсон байж. Жене хөдөлж чадахгvй зогссоор байсан гэдэг. Тvvний хэлснээр, аймшигт харанхуйлал 25 минут орчим vргэлжилсэн ажээ. Гэтэл харанхуй анх гэнэт нөмөрсний адил гэнэт алга болжээ.rnrnТэр vед эргэн тойрноо харвал бvх зvйл хэвийн, орой болж харуй бvрий болж байв. Цэцэрлэгт хvрээлэнд жихvvн салхи vлээж, гудамжны гэрэл асч, хаа нэгэнтээ дулаан хувцасласан хосууд алхаж байжээ. Хvvхэд асрагч тэргэнцэртэй хvvхдийг тvрж Котильоны байшинд ирэхэд хvvхдийн эцэг, эх уйлж хайлж угтсан бөгөөд тэр vед Жене хvvхдийн хамт өөрийгөө бvтэн өдөр алга болжээ гэдгээ мэдсэн байна. Тэднийг цагдаа болон сайн дурынхан Арля хот даяар эрж хайн, хотын цэцэрлэгт хvрээлэнг бараг самнасан боловч юу ч олоогvй гэдгээ ч хэлжээ. Энэ мэдээж юм. Цагдаагийн газрынхан хатагтай Женег гурван өдрийн турш хаана юу хийж явсныг байцаавч тэр зөвхөн харанхуйллын тухай л хэлэхээс өөр яах билээ.rn</description>
<pubDate>Wed, 29 Jul 2026 00:09:55 +0000</pubDate>
<generator>BlogMN feed writer</generator>
<language>mn-mn</language>
<copyright>Copyright (c) 2026 Ер бусын гайхамшиг (https://emujin45.blogmn.net/). All rights reserved.</copyright>
<image>
		<url>//coo.mn/images/logo_s.png</url>
		<title>Ер бусын гайхамшиг</title>
		<link>https://emujin45.blogmn.net/</link>
		<description>coo.mn</description>
		</image>
<webMaster>admin@coo.mn (Webmaster)</webMaster>
</channel></rss>